
Таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайт дахь "Монголын Үндэсний олимп" цогцолборт энэ сарын 14 хүртэл 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ базааж байна.
Учир нь тэд дөрөвдүгээр сарын 16-17-нд Филлипин улсын Манила хотод болох Ази тивийн олимпийн эрхийн тэмцээн, 18-20 нд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Олимпийн эрх авахын төлөө Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр 58 кг-д, П.Тэмүүжин 68 кг-д тулалдах бол Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Ганцоож 54 кг-д, М.Түмэнбаяр 58 кг-д, А.Нацагдорж 63 кг-д, П.Тэмүүжин 68 кг-д тус тус тулалдана.
Дасгалжуулагчаар шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын дасгалжуулагч Хур-Инёнг нар ажиллаж байна. Дээрх бэлтгэлд 2020 онд болох олимпид бэлтгэж буй залуу тамирчид гарч, бэлтгэлийг нь хангаж буй.
Таеквондочид Азийн хоёр том тэмцээнд оролцоно | ||
Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.