
“The Call” нэртэй сэтгэхүйн аймшгийн төрлийн бүрэн хэмжээний уран сайхны кино аравдугаар сарын 3, 4-нд “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудад нээлтээ хийнэ. Киноны найруулагчаар богино хэмжээний кинонуудаараа үзэгчдэд танил болсон найруулагч Б.Чингүүн, зураглаачаар монголын кино урлагт шинэ өнгө төрхийг авчирсан, австралийн кино зураглаачдын холбооны гишүүн СТА Д.Ангараг ажиллажээ. Киноны гол дүрүүдэд дуучин Э.Урангоо, жүжигчин М. Баянбаатар, Б.Батзаяа нар тоглосон байна.

“The Call” удахгүй нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.