
Номхон далайн Эль Нино дулаан урсгалын нөлөөгөөр Мьянмар улсын олон бүс нутагт олон жилийн дунджаас илүү халж, хуурайшил нэмэгдэх төлөвтэй байна. Сүүлд ирсэн мэдээгээр тус улсын 900 гаруй тосгоны газар нутаг хэт хуурайшиж, ган гачигт нэрвэгджээ. Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бүс нутгийн нэгт Магуэ муж орж байна.
Тус бүс нутаг Иравади мөрний эрэгт оршдог ч усны түвшин эрс багасч, газар тариалангийн усалгаанд хүрэлцэхээ байжээ. Мьянмарт ус нөөцлөх газар хомс байдгаас үүдэн тосгонууд усны хомсдолд хурдацтайгаар нэрвэгдэж байна. Үүнээс үүдэн олон тосгонд газар тариалан эрхлэх боломжтой нийт талбайн тал хувьд нь л үр тариа тариалаад байна. Түүнчлэн зарим тосгонд тариалан төдийгүй ундны усны гачигдал үүсч эхэлсэн нь Мьянмар улсын эрх баригчдын санааг зовоосон гол асуудал болоод байна.
Эрдэс бодисын агууламж өндөртэй, шорвог амт бүхий гүний усыг мал, амьтан услах, ахуйн цэвэрлэгээ хийхэд ашиглаж байгаа ч ундны усанд хэрэглэх боломжгүй гэдгийг тосгоны иргэд хэлж байна. Энэ оны ган гачиг Мьянмарын олон бүс нутагт урьд жилүүдийнхээс хүнд тусах төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан Мьянмарын Хөдөө аж ахуйн яам ган гачигт нэрвэгдсэн бүс нутгуудад 30.6 сая америк долларын тусламж үзүүлэх төлөвлөгөө гаргаад байна.
Мьянмарын 900 гаруй тосгон ган гачигт нэрвэгджээ | ||
Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.