
"Samsung galaxy note 3 gear" гар утас шинээр гарсан байна. олны таашаалд нийцсэн илүү том дэлгэц, үзэг зэргийг шинэ загварынхаа онцлог болгосон байна. Мөн хэрэглэхэд хялбар, зугаатай байх үүднээс хоёр зорилгыг өмнөө тавьжээ. Тэр нь хялбаршуулсан хэрэглээ, дизайн өнгө төрх юм. Сүүлийн үед ухаалаг гар утсанд нэвтрээд байгаа хар, цагаан өнгийн утаснаас гадна ягаан өнгийн гадаргуутай болсон байна. Ингэхдээ утасны арын гадаргууг арьсаар хийжээ. Энэ нь маш олон хүний талархлыг хүлээх нь гарцаагүй. Учир нь арьсан гадаргуу нь хагарч гэмтэхгүй, маш бөх бат байхад нь туслах юм. Хамгийн хөнгөн, хамгийн нимгэн, хамгийн хурдтай, хамгийн өндөр технологийн “Samsung galaxy note 3+Samsung Galaxy Gear”таны хэрэглээг бүрэн хангаж чадна гэдэгт итгэлтэй байна.
"Samsung galaxy note 3 gear" гар утас гарлаа | ||
Үзсэн: 2593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.