
Япон, Герман хоёр орны загсийн газар аж үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ технологийн талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна. Үйлдвэрийн төдийгүй гэр ахуйн хэрэглээний тоног төхөөрөмжүүдийг програм хангамж, интернэт болон мэдрэгч багажийн тусламжтайгаар өөр хооронд нь холбож, өгөгдөл цуглуулах боломжийг нээх ажил сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад эрчимжээд байгаа. Үгчилбэл “Юмсын интернэт” гэгдэж байгаа энэ салбарт нэгдсэн стандарт боловсруулахаар Герман, Япон хоёр орны засгийн газар хамтран ажиллах юм байна.
Одоогийн сүлжээний дэд бүтцэд тулгуурлан тоног төхөөрөмж, машин техникийг алсаас удирдах, ажиллуулах, тэднээс цугларсан өгөгдөлд нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх боломж олгож байгаа энэ салбар аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд ч хүргэхүйц хэмжээний хувьсал өөрчлөлтийг авчирна гэж шинжээчид тайлбарлаж байна. Хоорондоо цахим сүлжээгээр холбогдсон тоног төхөөрөмж, машин механизмуудын ажлын гүйцэтгэлийг нэгдсэн компьютерийн тусламжтайгаар хянаж, удирдах боломж нээгдэн, аж үйлдвэр болон бусад салбарын бүтээмжийг сайжруулах, нарийвчлалыг өндөржүүлэх, эдийн засгийн үр ашгийг хэд дахин нэмэгдүүлэх боломж хүн төрөлхтний өмнө нээгдэж байгаа юм.
2020 он гэхэд интернэтээр холбогдон, сүлжээ үүсгэсэн тоног төхөөрөмжийн тоо 50 саяд хүрнэ гэж эрдэмтэд тооцоолж байна. Иймээс ирж буй их өөрчлөлтөд бэлдэн, Япон, Герман 2 орон өөрсдийн компани, их сургуулиудын боловсруулж байгаа энэ салбарын шинэ технологийг харилцан солилцож, туршлага судлахаар болжээ.
Мөн харилцаа холбооны шинэ технологи, програм хангамжийг хамтран боловсруулахаар болсон байна. шинэ технологи хөгжүүлэх ажилд одоогоор АНУ, Герман зэрэг улс тэргүүлж байгаа. Интернэтэд холбоотой төхөөрөмж, биетийн сүлжээ бий болгох салбарт Герман улстай гар нийлүүлснээр Япон улс мөн энэ салбарт тэргүүлэх гүрний нэг болохоор зорьж байгаа юм байна.
Япон, Герман аж үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ технологи боловсруулахад хамтарна | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.