Шууд Chart

“Их 20”-ийн бүлгийн орнуудын сангийн сайд нарын уулзалт маргааш эхэлнэ

2016-04-13 13:08:49

“Их 20”-ийн бүлгийн орнуудын сангийн сайд нар болон төв банкны захирлуудын уулзалт энэ сарын 14-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо эхлэх гэж байна. Энэ уулзалтыг угтан Японы сангийн сайд Таро Асо өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.

Оффшор компани байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа дагнан явуулдаг Панамын Моссак Фонсека фирмийн нууц материал сая дэлгэгдэж, дэлхийн баян чинээлэг хүмүүс хөрөнгөө хэрхэн нуун дарагдуулж, татвараас зайлсхийдгийг нотлон харуулаад байгаа. Олон улсад шуугиан тарьж, Исландын ерөнхий сайдыг огцроход хүргэсэн эдгээр материал маргааш эхлэх уулзалтаар хэлэлцэх нэг гол сэдэв байна гэдгийг Японы сангийн сайд мэдэгдсэн байна.

Татварын диваажин гэгддэг бүс нутгуудыг ашиглан энэ мэтээр татвараас зайлсхийх, хөрөнгөө нуун дарагдуулах явдлыг хэрхэн таслан зогсоох тухай их 20 гүрний сангийн сайд нар ярилцах юм байна. Энэ хүрээнд улс орнуудын татварын байгууллагууд гадаадын иргэдийн данс, санхүүгийн мэдээллийг харилцан солилцох санаачлага гаргасан тухай Японы сангийн сайд мөн дурджээ.

Ингэснээр бизнес эрхлэгчид болон улс төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс оффшор компанийн тусламжтайгаар хөрөнгөө нуун дарагдуулж байгаа эсэхийг тогтоох боломж сайжирна гэж “Их-20”-ийн сангийн сайд нар үзэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Их 20”-ийн бүлгийн орнуудын сангийн сайд нарын уулзалт маргааш эхэлнэ   
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй