Шууд Chart

32 орны 1500 гаруй төлөөлөгч ирнэ

2016-04-13 16:08:03

УИХ Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын үндсэн арга хэмжээ ирэх долоо хоногт буюу энэ сарын 21-22-нд болно. Энэхүү уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаарх ээлжит хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдааны эхэнд тус уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар зохион байгуулалтын бэлтгэл ажлын байдлын талаар Ажлын хэсгийн гишүүн бүрээс мэдээлэл сонсч, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулж буй байгууллагууд хамтын ажиллагаандаа нягт холбоотой ажиллахыг анхааруулав.

Түүнчлэн, өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 150 гаруй төлөөлөгч бүртгүүлснээс Энэтхэг, Итали, Тайланд, Пакистаны парламентын дарга нар мөн Австрали, Итали, Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испаниас 11 дэд дарга нар оролцохоор мэдэгдээд байна гэж танилцуулсан юм.


32 орны 1500 гаруй төлөөлөгч ирнэ  
Үзсэн: 2586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй