Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийн хэлэлцүүлэг эхэллээ

2016-04-13 16:41:23

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөх 8 нэр дэвшигчийн хэлэлцүүлэг Нью Иорк дахь НҮБ-ын төв байранд өчигдөр эхэллээ. Ийм арга хэмжээг НҮБ-ын түүхэнд анх удаагаа зохион байгуулж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн засаг захиргааны тэргүүнийг сонгох үйл явцыг илүү нээлттэй болгоход чиглэгдэж байгаа юм. Нэр дэвшигчид оролцож байгаа хэлэлцүүлэг 3 өдрийн туршид үргэлжлэх бөгөөд хэлэлцүүлгийг НҮБ-ын сайтаар тус байгууллагын албан ёсны 5 хэлээр шууд дамжуулан үзүүлж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нийт 8 хүний нэрийг улс орнууд нь дэвшүүлээд байсан. Үүн дээр нэмэн өчигдөр дахин нэг эрхэм НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшиж байгаагаа зарласан нь Сербийн гадаад хэргийн сайд асан, 2012-2013 оны хооронд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаар ажиллаж байсан Вук Еремич байлаа.

Тэрээр тун удахгүй хэлэлцүүлэгт оролцохоор удахгүй Нью-Йорк хотыг зорих юм байна. Нэр дэвшигчдээс Черногорийн гадаад хэргийн сайд Игорь Лушкевич, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова, Португалийн Ерөнхий сайд асан Антониу Гутерриш нар өчигдрийн хэлэлцүүлэгт оролцлоо. Харин өнөөдрийн хэлэлцүүлэгт Словений Ерөнхийлөгч асан Данило Тюрк, Хорват болон Молдавийн гадаад хэргийн сайд асан Весна Пусич, Наталья Герман нар оролцох юм байна. Хамгийн сүүлийн өдрийн хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дарга Хелен Кларк, Македоны гадаад хэргийн сайд асан Сржан Керим нартай НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид ярилцана.

Хэлэлцүүлгийн үеэр нэр дэвшигчдэд НҮБ-ын гишүүдэд хандаж үг хэлэх 10 минутын хугацаа олгосон байгаа юм. Үүний дараа гишүүн орнуудын төлөөлөгчид тэднээс асуулт асууцгаан ярилцлага өрнүүлж байна. Эхний өдрийн хэлэлцүүлгийг нээсэн Игорь Лушкевич англи, франц хэлээр ярьж, Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон нөхцөлд ядууралтай тэмцэх, байгаль орчныг хамгаалах болон бүс нутгуудад тулгамдсан гол асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулахаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийн хэлэлцүүлэг эхэллээ  
Үзсэн: 1956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-04-14 09:16
Элбэгдорж минь горьдсон зүйл чинь бүтэхээ байлаа даа.
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2016-04-14 00:48
Elbegee ug ni yrgydlyy ygsyn gesen oroogyi um baih daa
1.25.113.xxx [1.25.113.xxx] 2016-04-13 20:39
АШГУЙ ИЛЖИГДОРЖ НЭРЭЭ ДЭВШУУЛЖ ТЭНЭГТЭЙГУЙ БАЙНА УУ

Бидэнтэй нэгдээрэй