Шууд Chart

АСЕМ-ын Залуучуудын чуулганд оролцогчдыг бүртгэж байна

2016-04-14 10:54:02

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд зохион байгуулагдах есөн дагалдах арга хэмжээний нэг “АСЕМ-ын Загвар чуулган 2016” Улаанбаатар хотноо ирэх долоодугаар  сард  болох юм. Монголын Залуучуудын Холбоо нь тус чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд  оролцогчдыг өнөөдрөөс эхлэн бүртгэж эхэлжээ.

Тус чуулган нь дээд түвшний уулзалтынхаа өмнө зохиогддог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад АСЕМ-ын дээд түвшний уулзалтын талаар ойлголт мэдээлэл өгөх, оюутан залуусыг идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлэх зорилготой улс төрийн үлгэрчилсэн уулзалт юм.

Энэхүү үргэлчилсэн хуралдаан нь хоёр үе шаттай. Эхнийх нь чуулган болохоос 1-2 сарын өмнө оюутнууд онлайнаар бүртгүүлэн хамтран ажиллах буюу багт хуваагдан судалгаа хийж, тодорхой жишээн дээр ажиллана. Дараа нь  үндсэн хуралдаан болж, нүүр тулан ярилцах, асуудал дэвшүүлэх хэлбэрээр зохиогддог.

Чуулганд оролцогчдыг энэ сарын 17-ны өдрийг дуустал бүртгэх бөгөөд myf.mn сайтаар болон МЗХ-ны төв байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой юм байна. Бүртгүүлэх иргэнд 18-30 насны Монгол Улсын иргэн байх, мөн оюутан байх, англи хэлний бичгийн болон ярианы чадвар өндөртэй байх гэх зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа аж.


АСЕМ-ын Залуучуудын чуулганд оролцогчдыг бүртгэж байна  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй