
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Гуандун мужийн Донгуань хотод өргөгч кран нурснаас наад зах нь 18 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Барилгын ажилд ашиглаж байсан 80 тонн жинтэй тус кран ажилчдын 2 давхар түр байран дээр унасан нь олон хүн нас барах гол шалтгаан болжээ. Холбогдох албаныхны мэдээлснээр кран нурах үед түр байранд 140 орчим хүн байжээ.
Энэ осолтой холбогдуулан орон нутгийн захиргаа шуурхай хурал хийж, ослын шалтгааныг тодруулах тусгай ажлын хэсэг томилсон мэдээ байна. Үүнээс гадна барилгын салбарт одоо мөрдөгдөж байгаа аюулгүй байдлын стандартыг чангатгах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн аж. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар осол болсон бүс нутагт өчигдөр дуу цахилгаантай бороо орж, салхины эрч цагт 100 км хүрч ширүүссэн байна.
Ийнхүү хүчтэй салхи шуургатай байсан нь кран нурахад хүргэсэн гол шалтгаан байж магадгүй талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
БНХАУ-ын Гуандун мужид өргөгч кран нурснаас 18 хүн амь үрэгджээ | ||
Үзсэн: 1861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.