Шууд Chart

"Кеплер" сансрын телескоп хэвийн горимд ажиллаж эхэлжээ

2016-04-14 16:16:42

АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА дэлхийтэй ижил төстэй гараг хайх зориулалт бүхий "Кеплер" сансрын телескоптой эргэн холбоо тогтоосон байна. Тэнгэрийн заадас дахь одод болон тэдгээрийг тойрон эргэж байгаа гарагуудад ажиглалт хийх зорилгоор НАСА-гийн эрдэмтэд өнгөрсөн 7 хоногт "Кеплер" сансрын дуран авайг тэнгэрийн заадас руу чиглүүлэхээр төлөвлөж байсан.

Гэвч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх товоос ойролцоогоор 14 цагийн өмнө “Кеплер” дуран авайгаас холбоо тасарч, ажиллагаа нь онц байдлын горимд шилжсэн юм. Харин сая ирсэн мэдээгээр “Кеплер” телескопын харилцаа холбооны антенна дэлхий рүү чиглэх үеэр НАСА-гийн эрдэмтэд тус телескоптой эргэн холбоо тогтоож чадсан байна.

Одоо "Кеплер" телескоп онц байдлын горимоос эргэн ажиллагааны хэвийн горимд шилжжээ. Энэхүү сансрын телескопт НАСА чухал ач холбогдол өгч байгаа. Сансар огторгуйд ажиглалт хийж, оддыг тойрон эргэлдэж байгаа дэлхийтэй төстэй гараг илрүүлэх зорилгоор “Кеплер” телескопыг 2009 онд сансарт байршуулсан юм.  Тус төхөөрөмж 2012 онд эхний гол даалгавраа амжилттай дуусгасан бөгөөд энэ хугацаанд ойролцоогоор 400 гаруй оддын системд дэлхийтэй ижил төстэй мянга гаруй гараг байгааг илрүүлсэн байна.

Нарыг тойрон эргэж байгаа “Кеплер” телескоп дэлхийгээс гэрлийн хурд 13 минут аялах зайд буюу, ойролцоогоор 120 сая км-ийн алсад оршиж байгаа. Энэ зай нь телескоптой эргэн холбоо тогтоох ажил удаашрах нэг гол шалтгаан болсон гэж НАСА тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Кеплер" сансрын телескоп хэвийн горимд ажиллаж эхэлжээ  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй