Дэлхийн хүн ам улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед хүн бүрийг орон сууцаар хангах асуудал олон бүс нутагт, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан том хотуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Тэгвэл Италийн зохион бүтээгчид тохилог сайхан амьдрахад тийм ч их орон зай хэрэггүй гэдгийг жижиг байшингийн үзэсгэлэнгээрээ нотлон харуулжээ.
Үзэсгэлэнг сонирхогчид 9 метр квадрат хэмжээтэй байрыг хүний бүхий л хэрэгцээг хангахуйцаар тохижуулж болохыг өөрсдийн нүдээр харахаас гадна багахан хэмжээний төлбөр төлсөн тохиолдолд амьдарч үзэх ч бололцоотой юм. Сүүлийн үед тансаг хэрэглээг хангахын тулд их зай талбай эзэлсэн барилга байгууламж барих үзэгдэл олширсон нь цөөн хүний тав тухын төлөө их хэмжээний эрчим хүч ашиглах, талбайг үр ашиггүй зарцуулах сул талтайгаас гадна байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байна.
Иймээс Итали архитекторуудын бүтээсэн жижиг байшинг цаашид олноор барих, жуулчдад түрээслүүлж ашиглах боломжийг Италийн холбогдох албаныхан судалж эхэлжээ. Байшин дээвэртээ нарнаас эрчим хүч үүсгэх хавтантай, мөн борооны ус цуглуулж ахуйн хэрэглээнд ашиглах боломжтойгоор загварчлагдсан нь эдгээр жижиг байшинг байгальд ээлтэй сууц болгожээ. Байшинд эрчим хүч тасарсан тохиолдолд хэрэглэх өндөр шаталтын зуух байрлуулсан нь олны анхаарлыг мөн ихэд татаж байна. Итали архитекторуудын сэдсэн жижиг байшингийн үзэсгэлэн энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Жич: Уншигч та бүхэнд санаа болохуйц жижиг байшингийн загвар зургуудыг хүргэж байна.















.jpg)








О.Хатанбаатар
| Италид жижиг байшингийн үзэсгэлэн болж байна | ||
| Үзсэн: 9155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.