
Тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр орой 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон Кумамото мужид Японы өөрийгөө хамгаалах хүчний 1 мянга 600 албан хаагчийг илгээлээ. Албан хаагчид аврах ажиллагаанд туслалцаа үзүүлэхээс гадна газар хөдлөлтөөс учирсан хор хохирлын хэмжээг тогтооход оролцох юм байна.
Түүнчлэн газар хөдлөлтийн үеэр нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан хүмүүст хоол хүнс, цэвэр ус болон дулаан хөнжил түгээж, гэмтэж бэртсэн хүмүүст туслалцаа үзүүлэх төлөвлөгөөтэй байгааг NHK суваг уламжилж байна. Эдгээр цэргийн олонх нь өчигдрийн газар хөдлөлтийн голомт байсан Машики сууринд ажиллах юм.
Үүн дээр нэмж цагдаагийн албан хаагчид, гал сөнөөгчид аврах ажиллагаанд оролцож байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөө өглөө парламентын доод танхимын хуралдаанд оролцох үеэрээ газар хөдлөлтөөс учирсан хор хохирлыг арилгахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ мэдэгджээ.
КУМАМОТО: Хохирлыг тогтоох ажиллагаанд Японы зэвсэгт хүчнийхэн оролцоно | ||
Үзсэн: 2776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.