Шууд Chart

Дэлхийн байгаль хамгаалах өдөрт зориулсан зурагт хуудсын уралдааны дүн гарлаа

2016-04-18 12:00:48

Дэлхийн байгаль хамгаалах өдөрт зориулан НҮБ-аас зарласан зурагт хуудсын уралдааны ялагчид тодорлоо. Энэ оны тэмцээн хууль бус анчдаас үүдэн хурдацтайгаар цөөрч байгаа зааны тоо толгойг хамгаалах тухай сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн олон орны оролцогчдоос ирсэн нийт 300 гаруй бүтээл өрсөлдсөн байна.

Энэ дундаас НҮБ-ын далбааны цэнхэр өнгөн дээр зааныг хайрлах санааг уран бөгөөд энгийнээр дүрсэлж, “Зааны ирээдүй бидний гарт” гэх тэмцээний уриаг дүрслэлдээ тод томруун харуулсан Их Британийн оролцогч Патрик Жоржийн ирүүлсэн зурагт хуудас ялагч 3 бүтээлийн нэгээр тодорлоо. Мөн Хятадын уран бүтээлч Ян Лижиэ, Алжирын уран бүтээлч Набил Мэнджели нарын бүтээл өвөрмөц санааг энгийн зураглалд багтаасныхаа төлөө ялагч бүтээлүүдээр шалгарчээ.

Уралдаанд мөн Узбекистаны 8 настай, Энэтхэгийн 12 настай балчир уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ илгээсэн нь эцсийн шатанд шалгаран үлдсэн байна. 2010-2012 оны хооронд 100 мянга гаруй заан хууль бус анчдын гарт амь үрэгдсэн гэх тоон мэдээ байдаг. Энэ оны тэмцээнд зааныг хайрлах, зааны ясаар урласан бараа бүтээгдэхүүн худалдан авч хууль бус анг өөгшүүлэхгүй байхыг уриалсан санаа зонхилж байлаа.

Энэ удаагийн тэмцээнийг Өмнөд Африкийн засгийн газар санхүүжүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард тус улсын Йоханнесбург хотноо байгаль хамгаалах 17 дахь удаагийн олон улсын бага хурал болох юм. Уралдааны ялагчид тус хуралд урилгаар оролцоно.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийн байгаль хамгаалах өдөрт зориулсан зурагт хуудсын уралдааны дүн гарлаа  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй