Шууд Chart

Эквадорт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

2016-04-18 12:53:55

Өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Өмнөд Америкийн Эквадор улсад 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтөд амь үргдэгсдийн тоо өмнөх тооноос бараг 3 дахин нэмэгдэж, 238-д хүрсэн байна. 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн мэдээ байна. Эквадорт ойрын хэдэн арван жилд энэ хэмжээний хүчтэй газар хөдлөлт тохиогоогүй юм.

Одоогоор тус улсын 6 мужид онц байдал зарласан, үндэсний гвардын 10 мянган албан хаагч, 4,600 цагдааг эдгээр бүс дэх гамшгийн хор хохирлыг арилгах ажилд дайчлаад байна. Мөн Колумб, Чили, Испани, Мексикийн засгийн газар аврах ажиллагаанд туслалцаа илгээхээр болсныг Эквадорын дэд ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зарим бүс нутагтай холбоо тогтоох боломжгүй байгаа учраас цаашид амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо өсөж магадгүй гэдгийг холбогдох албаныхан мэдээлжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Эквадорт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй