
Өнгөрсөн сард алан хядагчдын дараалсан халдлагын бай болсон Бельгийн нийслэл Брюссель хотын иргэд терроризм, үзэн ядалтын эсрэг жагсаал зохион байгууллаа. Долоон мянга гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн энэхүү жагсаалын тэргүүн эгнээнд өнгөрсөн сарын халдлагад гэмтэж шархадсан ирж оролцсон мэдээ байна.
Жагсаал тайван, чимээгүй байдалтай зохион байгуулагдсан талаар орон нутгийн хэвлэлүүд уламжиллаа. Энэ жагсаал Брюссель хотноо өнгөрсөн сарын 22-нд гарсан халдлагын дараа зохион байгуулагдах байсан. Гэвч аюулгүй байдлын асуудлаас үүдэн холбогдох албаныхны хүсэлтээр өчигдрийг хүртэл хойшлуулжээ. Өчигдрийн жагсаалд халдлагад биеэр өртсөн хүмүүс, амь үрэгдэгсдийн ар гэр, мөн яаралтай тусламж үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцэн очжээ.
Мөн олон шашны төлөөлөл энэ жагсаалд нэгдэж, амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан цэцгийн баглаа өргөжээ. Жагсаалд оролцогчдын тоо зохион байгуулагчдын тооцоолж байснаас 2 дахин бага байсныг хэвлэлүүд мөн онцолж байна.
Бруссель хотноо хэт даврах үзэл, үзэн ядалтын эсрэг жагсаал боллоо | ||
Үзсэн: 671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.