
ОХУ-д цаг агаар хурдацтай дулаарч байгаагаас үүдэн тус улсын зүүн болон хойд бүс нутгаар цас мөс хайлж, шар усны үер нүүрлээд байна. Өдөрт хайлж байгаа цас мөсний хэмжээ 2 дахин нэмэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Онц байдлын сайд Владимир Пучков тус бүс нутагт онц байдал зарлажээ. Великий Устюгт олон зуун айл өрхийн орон сууц үерийн усанд автсан мэдээ байна.
Гэсэн хэдий ч эдгээр айлын дийлэнх нь орон гэрээ орхин, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдахаас татгалзсан хэвээр байгаа юм байна. Тус бүс дэх Су́хона мөрний 40 км урт хэсэгт мөсөн хахаа үүссэнээс мөрний эргээс ус хальжээ. Энэхүү хахааг арилгахын тулд орон нутгийн захиргаа Батлан хамгаалах яамнаасаа тусламж хүссэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр шар усны үерт нэрвэгдсэн бүс нутгуудад Оросын онц байдлын ажилчид очиж, иргэдэд завиар туслалцаа үзүүлж эхэллээ.
Мөн Ирбит хотод үерийн усанд гацсан 11 тэмээн хяруулыг онц байдлын ажилчид аварч, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Орон нутгийн ихэнх гудамж талбай усанд автсан учраас иргэд автомашин бус, завь ашиглаж байгаа мэдээ ирж байна. ОХУ-ын Онц байдлын яам тухайн бүс нутаг дахь нөхцөл байдлыг анхааралдаа авсан, шаардлагатай тохиолдолд туслалцаа илгээхэд бэлэн ажиллаж байгаа юм.
ОХУ-ын зүүн болон хойд хэсэгт шар усны үер нүүрлэлээ | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.