Шууд Chart

Газар дундын тэнгист цагаач дүрвэгсдийн завь хөмөрчээ

2016-04-19 12:30:02

Газар дундын тэнгист цагаач дүрвэгсдийн сууж явсан завь хөмөрчээ. Эндээс амьд гарсан 41 орчим цагаач дүрвэгчтэй хамт явсан 500 хүртэлх тооны хүн завь хөмрөх үеэр амь үрэгджээ. Амь үрэгдэгсдийн олонх нь Сомалийн иргэд байсан гэж амьд үлдэгсэд мөн мэдээлжээ. Гэхдээ эргийн харуулууд дээрх мэдээллийг баталгаажуулж чадаагүй байна. Сая аврагдсан  цагаач дүрвэгчид Грекийн өмнөд хэсэг дэх Каламата хотод саатуулагдаад байгаа юм.

Тэдний дунд Сомали улсаас гадна Этиоп, Судан, Египет зэрэг орны иргэд байгааг "Би-Би-Си" агентлаг уламжиллаа. Аврагдсан хүмүүсийн өгсөн мэдээллээр Ливийн Тобрук боомт хотоос Италид хүрч очихоор 240 орчим цагаач дүрвэгчийг суулгасан завь замдаа гарчээ. Газар дундын тэнгист хүрсний дараа тэднийг 300 гаруй хүн суусан байсан том завинд шилжүүлэн суулгасан нь удалгүй хөмөрсөн байна. Эндээс аврагдсан хүмүүс үлдсэн 500 орчим хүн бүгд живсэн гэх мэдээллийг өгч байгаа юм.

Сомали улсын Ерөнхийлөгч олон зуун иргэн нь амь үрэгдсэнд гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна. Каир дахь Сомалийн Элчин сайдын яам амь үрэгдэгсдийн тоо 400 хүрсэн гэж үзэж байна. Германы Гадаад хэргийн сайд 300-гаад хүн амь үрэгдсэн байж магадгүй гэх зөрүүтэй мэдээллийг өглөө. Ливиэс далай тэнгисээр дамжин Италийг зорих цагаач дүрвэгчийн тоо энэ онд өссөн дүнтэй байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд гурав хоногийн дотор 6000 гаруй цагаач дүрвэгч Ливиэс хийлдэг завинд суун Итали улсад хүрч очсон гэж мэдээлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Газар дундын тэнгист цагаач дүрвэгсдийн завь хөмөрчээ  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй