Шууд Chart

БНХАУ-ын нисэх онгоц өвчтөн тээвэрлэх зорилготой хиймэл аралд газардсан гэв

2016-04-20 14:26:51

Хэд хэдэн орон газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутаг дахь хиймэл аралд БНХАУ-ын цэргийн нисэх онгоц яагаад газардсан талаар АНУ тайлбар шаардсан. Үүний хариуд Хятадын зүгээс цэрийн нисэх онгоц нь хүнд шархадсан ажилчдыг тээвэрлэж явсан гэх тайлбар хийлээ. Өнгөрсөн ням гарагт Спратлийн бүлэг аралд байгуулсан Хятадын хиймэл арал дээр тус улсын цэргийн нисэх онгоц анх удаа газардсан юм.

Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх хэсгийг өөрийн эзэмшил гэж маргаж байгаа Хятад хиймэл арлуудаа цэрэгжүүлэхгүй гэж удаа дараа тайлбар тавьж байсан. Иймээс Хятадын цэргийн нисэх онгоц хиймэл аралд газардсан шалтгааны талаар тодруулга хийхийг АНУ-ын Батлан хамгаалах яам шаардсан юм. Бээжин нисэх онгоцыг өвчтөн тээвэрлэхэд ашигласан гэх тайлбар хийлээ. Гэхдээ энэ нь цэргийн нисэх онгоцыг иргэний зориулалтаар ашиглах үндэслэлтэй шалтгаан мөн эсэхэд АНУ-ын Батлан хамгаалах яам эргэлзэж байна.

Харин Хятадын Гадаад хэргийн яам тус улсын агаарын хүчний нисэх онгоц, цэргийн бие бүрэлдэхүүн өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн ямар ч бүс нутагтаа зорчих эрхтэйг онцлоод, АНУ ч гэсэн навигацийн эрхээ хамгаалах нэрийн дор Өмнөд Хятадын тэнгист хувийн эзэмшлийн бус, цэргийн хөлөг онгоцоо удаа дараа илгээж ирснийг сануулсан байна. Үүнээс гадна цэргийн нисэх онгоцыг аврах ажиллагаанд ашигласан жишээ олон байдгийг тус улсын гадаад хэргийн яам хэлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын нисэх онгоц өвчтөн тээвэрлэх зорилготой хиймэл аралд газардсан гэв  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй