Шууд Chart

Япон улс өнгөрсөн сард хоёр сая гадаад жуулчин хүлээн авчээ

2016-04-21 15:23:17

Өнгөрсөн сард Япон улсад сакура дэлгэрэхийг үзэж сонирхохоор хоёр сая гаруй гадаад жуулчин очжээ. Энэ нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй түүхэн дээд үзүүлэлт болохыг Японы NHK суваг мэдээлж байна. Гадаад жуулчдын Японы эдийн засагт оруулж байгаа орлогын хэмжээ ч үүнийг даган өссөн дүнтэй байна. Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор өнгөрсөн гуравдугаар сард тус улсын хүлээн авсан гадаад жуулчдын тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 31.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Энэ дунд Хятадаас очих жуулчид 47.3 хувь, Өмнөд Солонгосын жуулчид 40 орчим хувиар тус тус нэмэгджээ. Мөн гадаадын жуулчид гуравдугаар сард Японы эдийн засагт 8.5 тэрбум долларын орлого оруулсан талаар тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлж байна. Энэ нь мөн л өмнөх жилийн үзүүлэлтээс 30 гаруй хувиар өссөн дүн юм.

Шинжээчид Японы аялал жуулчлалын салбар ийнхүү ашигтай ажиллаж байгааг 2014 оны аравдугаар сараас тус улсад татваргүй бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлсэнтэй холбоотой гэж үзжээ. Японд очиж байгаа гадаад жуулчны олонх хувь нь Хятадын иргэд байна. Тэд Японы эдийн засагт гадаадын жуулчдаас орж байгаа нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлж буй юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Япон улс өнгөрсөн сард хоёр сая гадаад жуулчин хүлээн авчээ  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй