
Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт хэд хэдэн хээрийн түймэр асч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл одоогоор аймгуудын нутагт гарсан түймрүүдийг цурманд оруулаад байгаа боловч хүчтэй салхины улмаас цахилгааны дамжуулах шугамууд маслаж Улсын хил орчим дахин гал гарч эхэлсэн талаар Дорнод аймагт байгаа манай сурвалжлагч Б.Отгонбавуу мэдээллээ.
Дорнод аймгийн хувьд Хөлөнбуйр суманд гарч Булган сум хүртэл явсан түймэр айлаас үүдэлтэй бол Баян-Уул, Баяндун суманд гарсан түймэр цахилгааны шонгоос үүдэлтэй байж болзошгүй гэх урьдчилсан таамаг байгаа ажээ.
Улсын хил орчимд дахин нэг түймэр гарчээ | ||
Үзсэн: 3216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.