Шууд Chart

Эмэгтэйчүүдийн “тулаан” эхэллээ

2016-04-23 10:15:24

Монгол Улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн анх удаа болж байгаа билээ. “Буянт-Ухаа” спортын ордонд болж буй энэхүү тэмцээн өчигдөр сонгомол барилдаанаар эхэлсэн. 

Харин өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар дөнгөж сая эхэллээ. Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Эмэгтэй бөхчүүдийн хувьд жиндээ финалд үлдсэн тамирчид “Рио-2016”-г зорих эрхтэй болно.  

Манай улсаас энэ өдөр 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө хүч үзнэ.  

Ц.Намуунцэцэгийн хувьд эхний барилдаанаа Туркийн бөх Эвин Демирантай, О.Бурмаа БНСУ-ын Хван Юн Жүтэй хийнэ.  

О.Бурмаагийн хувьд БНСУ-ын бөхийг ялвал ОХУ-Испанийн бөхчүүдийн хэн нэгэнтэй тулах юм. ОХУ-ын Е.Букина ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Испани бүсгүй Лондонгийн олимпоос хүрэл зүүсэн билээ. Энэ жинд нийт 13 бөх барилдаж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмэгтэйчүүдийн “тулаан” эхэллээ  
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй