Шууд Chart

Өмнөд Солонгосчууд Хятадаас очсон хулсны баавгайнуудтай танилцлаа

2016-04-23 12:21:23

Хятадаас Өмнөд Солонгост илгээсэн хулсны хос баавгайг өчигдөр анх удаа олон нийтэд танилцууллаа. Аи Бао, Ли Бао гэх 2 хулсны баавгайг Хятадын аварга хулсны баавгай үржүүлэх судалгааны баазаас өнгөрсөн сард Өмнөд Солонгост аваачсан юм.

Хятад улс гадаад орнуудад нөхөрсөг харилцааны бэлэг тэмдэг болгон хулсны баавгайг дипломат шугамаар бэлэглэх, түрээслүүлэх заншил тогтсон нь “Хулсны баавгайн дипломат ажиллагаа” гэж олон улсад алдаршаад байгаа. Энэ заншлын хүрээнд Аи Бао, Ли Бао нэртэй 2 хулсны баавгайг Өмнөд Солонгос 15 жилийн хугацаатай түрээслэж байгаа юм. Өмнөд Солонгосын  соёл амралтын хамгийн том хүрээлэн “Эверлэнд”-д эдгээр хулсны баавгай амьдарч байна. Тэднийг хүрээлэнгийн орчинд дасгахад 1 сарын хугацааг зарцуулсны дараа олон нийтэд үзэж сонирхох боломжийг өчигдөр нээлээ.

Хос баавгайн Аи Бао нэртэй нь 2 настай эмэгчин бол Ли Бао нь түүнээс нэг насаар ах эр хулсны баавгай юм. Хулсны баавгай дэлхийн ховордсон ан амьтдын жагсаалтад багтдаг бөгөөд эдүгээ тоо толгой нь 2 мянга л үлдсэн юм. Хулсны баавгай бэлэглэх заншил манай эриний VII зууны үеэс байсан гэх түүхэн баримт байна. Энэ заншлыг сэргээсний дараа 1950-1980-аад оны хооронд хулсны 23 баавгайг 9 оронд бэлэглэж байжээ.

1984 оноос Хятад улс хулсны баавгайгаа улс орнуудад 10 жилийн хугацаатай түрээслэж эхэлсэн байна. Түрээслэгч улс орнууд жил бүр 1 сая ам.доллар хүртэлх төлбөр төлөх, мөн түрээсийн хугацаанд төрсөн хулсны баавгайн бамбарууш Хятадын өмч байх журамтай юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Өмнөд Солонгосчууд Хятадаас очсон хулсны баавгайнуудтай танилцлаа  
Үзсэн: 2668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-04-23 18:20
манайх нөгөө мазаалайгаа түрээслүүлэмээр юм

Бидэнтэй нэгдээрэй