
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн аминд хүрээд өөрийгөө боомилсон ноцтой хэрэг өнгөрсөн бямба гарагт Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гарчээ. Хэргийг 29 настай Б гэгч үйлдсэн бөгөөд түүний гарт амиа алдсан цагдаагийн алба хаагч 23 настай дэд ахлагч Б гэнэ.
Хэрэгтэн Б нь согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлээ айлган сүрдүүлж байсан бөгөөд түүний тэрхүү үйлдлийг таслан зогсоохоор очсон цагдаагийн ахлагч руу “ТОЗ 8” маркийн буугаар буудсан байна.
Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохоор очсон цагдаагийн албан хаагч шархаа даалгүй нас барсан бөгөөд харин гэмт хэрэгтэн мотоцикль хөлөглөн зугтаж, айлын эзэнгүй өвөлжөөнд очин өөрийгөө боомилж нас барсан байжээ.
Гэмт этгээдийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан бол цагдаагийн алба хаагчийн хувьд 2013 онд Хууль сахиулахын их сургуулийг төгсөж, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд ажиллаж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас Есөнзүйл суманд томилогдон ажиллаж байсан юм.
Цагдаагийн албан хаагчийг буудаж хөнөөгөөд, өөрийгөө боомилжээ | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.