
Серби улсад өчигдөр парламентын сонгуулийн санал хураалт боллоо. Энэ удаагийн сонгуулиар Сербийн ард түмэн Европын холбоог дэмжигч популистууд болон Оросын талыг баримтлагч нам, хүчнийхнээс сонголтоо хийх ёстой байсан юм. Энэ утгаараа тус сонгуулийн санал хураалтын үр дүн Серби төдийгүй бүс нутгийн улс орнуудын анхаарлыг ихээхэн татаж байлаа.
Тэгвэл сая гарсан санал тооллогын урьдчилсан дүнгээр Сербийн Ерөнхий сайд Александр Вувичийн тэргүүлдэг “Дэвшилтэт нам” энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан мэдээ байна. Санал тооллогод оролцсон иргэдийн 50 хувь нь Европын холбоог дэмжигч үзэлтэй тус намд саналаа өгчээ. Вувич намын ялалтаа тэмдэглэн ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Европын холбоонд нэгдэхийн тулд улс орондоо эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн байна. Социалистууд нийт саналын 13 хувийг авснаар удаалж байна.
Харин Европын холбоонд элсэхийг эсэргүүцэн, Оростой харилцаагаа илүү нягтруулах хэрэгтэй гэх байр суурь баримталж байгаа Радикал нам нийт саналын 7 хувийг авчээ. Тус намын тэргүүн Воислав Шешель 1990-ээд онд өрнөсөн Балканы хойгийн дайнд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдээгүй гэж НҮБ тогтоосон тул шинэ парламентын бүрэлдэхүүнд багтах боломж нээгдсэн талаар хэвлэлүүд мөн уламжилж байна.
Сербийн парламентын сонгуульд эрх баригч нам яллаа | ||
Үзсэн: 1237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.