Шууд Chart

БНАСАУ шумбагч онгоцноос баллистик пуужин амжилттай хөөргөхөд 3-4 жил шаардлагатай

2016-04-25 12:48:49

Умард Солонгос 3-4 жилийн дотор шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөх хүчин чадавхтай болно гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам үзэж байна. Тус яамны мэргэжилтнүүд өчигдөр мэдэгдсэнээр Умард Солонгос шумбагч онгоцноос харвах зориулалт бүхий баллистик пуужин боловсруулах ажлаа эрчимжүүлээд байгаа. Одоогоор Умард усан дороос пуужин хөөргөхөд шаардлагатай эрчим хүч үүсгэх техникийн нөөц бололцоотой болсон гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам тооцоолжээ.

Ийм технологи бүхий бусад улсын жишигтэй харьцуулбал Умард Солонгос 3-4 жилийн дотор шумбагч онгоцноос баллистик пуужин харвах бүрэн чадавхтай болох гэнэ. Гэхдээ бүх нөөц боломжоо пуужин боловсруулах ажилд зарцуулсан нөхцөлд энэ хугацаанаас өмнө ч Умард зорилтдоо хүрч магадгүй гэж Өмнөд Солонгос анхааруулж байна.

Өнгөрсөн бямба гарагт хийсэн пуужингийн туршилтын бичлэгийг өчигдөр Умардын төрийн мэдлийн төв телевизээр цацсан. Туршилт амжилттай болж, усан дороос пуужингийн довтолгоо хийх техникийн бүх боломж бололцоо хангагдсан гэж тус телевиз мөн мэдээлсэн юм. Гэхдээ пуужин 30 км хөөрсний дараа туршилт бүтэлгүйтсэн гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдэгдлээ. Өмнөд Солонгос шумбагч онгоцноос пуужингийн довтолгоонд өртөх эрсдэлд бэлэн байхын тулд АНУ-тай хамтран ажиллаж эхэлсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНАСАУ шумбагч онгоцноос баллистик пуужин амжилттай хөөргөхөд 3-4 жил шаардлагатай  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй