Шууд Chart

Австралид зориулан шумбагч онгоцны флот байгуулах орныг удахгүй зарлана

2016-04-25 13:05:04

Австрали улсад зориулан шумбагч онгоц байгуулах гэрээний ялагчийг тун удахгүй зарлах тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ өрсөлдөөнд Япон, Герман, Франц нэр дэвшээд байгаа бөгөөд 2030-аад онд ашиглалтад орох 12 шумбагч онгоц бүхий флот байгуулах ажлыг гүйцэтгэх юм.

Австралийн Засгийн газар энэ гурван орноос шумбагч онгоцны захиалгыг гүйцэтгэх орныг сонгон шалгаруулна. Шалгаруулалтын дүн хэзээ ил болохыг Австралийн эрх баригчид мэдэгдээгүй ч, тус улсын хэвлэлүүд энэ 7 хоногт багтан зарлагдах болов уу гэж таамаглаж байна. Учир нь Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл шинэ оны төсвийн төслийг өргөн барьсны дараа тавдугаар сарын эхээр парламентаа тарааж магадгүй байгаа юм.

Шумбагч онгоцны флот байгуулах гүйцэтгэгчээр сонгогдохын төлөө өрсөлдөж байгаа Японы тал шинэ үеийн технологио онцлон сурталчилж байна. Мөн Япон, АНУ, Австралийн аюулгүй байдлын 3 талт хамтын ажиллагаа сайжирна гэж мэдэгдээд байгаа юм.

Харин Герман, Франц хоёр улс Австралийн фирмүүдтэй ойр хамтран ажилладаг, мөн шумбагч онгоц үйлдвэрлэж, экспортлож ирсэн арвин туршлагатай зэрэг давуу талдаа найдаж байна. 12 шумбагч онгоц үйлдвэрлэх гэрээ 38 тэрбум америк долларын өртөгтэй байгаа нь дээрх гурван орны дунд ширүүн өрсөлдөөн өрнөх гол шалтгаан болсон юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Австралид зориулан шумбагч онгоцны флот байгуулах орныг удахгүй зарлана  
Үзсэн: 2223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-04-25 15:15
Манайх оролцоё. Монгол хүний оюуны чадамж бусдаас илүү учир бид тэр шумбагчийг нь дор нь бариад өгчихнө.

Бидэнтэй нэгдээрэй