Шууд Chart

Авто замын уулзвар цөмөрчээ

2016-04-25 13:23:40

Хятадын төв телевиз тус улсад саяхан авто замын томоохон уулзвар цөмөрсөн тухай мэдээлж, үүнтэй холбоотой дүрс бичлэгийг цацлаа. Энэ бичлэг өнгөрсөн пүрэв гарагт авто замын хажууд байрлуулсан ажиглалтын камерт бичигдэн үлдсэн байна. Цөмрөлт болсон газар нь тус улсын Жөжян мужийн Ханжоу хот дахь томоохон замын уулзвар юм байна.

Бичлэгээс замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байх явцад замд цууралт үүсч, улмаар доош цөмөрч байгааг ажиглаж болох юм. Ойролцоо зохицуулалт хийж байсан замын цагдаагийн шуурхай ажиллагааны дүнд энэ цөмөрсөн хэсэгт осол эндэгдэл гараагүй байна. Орон нутгийн хэвлэлүүд ойролцоох ус зайлуулах хоолойгоос алдагдсан ус авто замын доогуурх хөрсийг идэж, хөндий зай үүсгэсэн нь зам цөмрөх гол шалтгаан болсон гэж мэдээллээ.

Хятад улс эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлэхээр сүүлийн жилүүдэд ажиллаж байгаа. Энэ хооронд шинээр баригдсан авто замын чанар, эдэлгээтэй холбогдсон асуудал цөөнгүй гарах болсон юм. Авто зам цөмөрч, авто машин болон явган зорчигч цөмөрсөн нүхэнд унасан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн тухай Японы "Эн-Эйч-Кей" суваг мэдээлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Авто замын уулзвар цөмөрчээ  
Үзсэн: 4607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2016-04-25 15:48
Хятадад бас УБ-ын бүдүүн дарга Бат-Үүл гэж бичдэг байх өө.
124.111.173.xxx [124.111.173.xxx] 2016-04-25 13:50
garchig marchigaa zov aytaihan ogooch setguulchee... mongold l gej bodloosh dee...

Бидэнтэй нэгдээрэй