Шууд Chart

Өвөрхангай аймагт 176.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ

2016-04-25 13:29:46

2012-2015 онд улс, орон нутгийн төсөв, гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 176.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүний 70.5 тэрбум нь улсын төсвийн хөрөнгөөр, 31.5 тэрбум нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр, 24.9 тэрбум нь гадаадын хөрөнгө оруулалтаар, 49.7 тэрбум нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгджээ. 2013 онд 74.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс гадаадын 6.8 тэрбум, улсын төсвийн 42.7 тэрбум, орон нутгийн төсвийн 9.6 тэрбум, хувийн хэвшлийн 15.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийгдэж, урд оноос 33.4 тэрбум төгрөг буюу 82.0 хувиар өссөн байна.

2014 онд 69.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 18.7 тэрбум нь улсын төсвийн хөрөнгөөр, 12.7 тэрбум нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр, 5.7 тэрбум нь гадаадын хөрөнгө оруулалтаар, 32.7 тэрбум нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгджээ.

2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаагаас улсын төсвөөс 9.1 тэрбум, орон нутгийн төсвөөс 9.2 тэрбум, гадаадын төсөл хөтөлбөрөөс 12.4 тэрбум, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Түүнчлэн сүүлийн гурван жилд иргэдийн хадгаламжийн хэмжээ 60.8 тэрбум төгрөг болтлоо өссөн үзүүлэлттэй байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Өвөрхангай аймагт 176.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ   
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй