Шууд Chart

Алан хядагчдад барьцаалагдсан Канадын иргэн амь үрэгджээ

2016-04-26 12:41:50

"Исламын улс" алан хядагч бүлэглэлийн салбар Абу Сайяф бүлгийн барьцаанд байсан Канадын иргэн эрэгтэй амь үрэгджээ. Энэ тухай мэдээллийг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо баталгаажуулж, алан хядагчдын үйлдлийг хүйтэн цуст аллага гэж эрс зэмлэн буруушаасан байна.

Канадын иргэн, 68 настай Жон Ридсдел нь өнгөрсөн оны есдүгээр сард Филиппин дэх жуулчдын баазаас гурван өөр хүний хамт Абу Сайяф бүлэглэлд барьцаалагдсан юм. Исламын шашны хэт даврагч Абу Сайяф бүлэглэл 1991 оноос хойш Филиппинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг.

Тус бүлэглэл барьцааны хүмүүсийг суллахад 80 сая америк доллар шаардсан ч энэ шаардлагыг нь биелүүлэх эцсийн хугацаа дууссан учраас Жон Ридсделийг хөнөөсөн гэж ажиглагчид таамаглаж байна. Барьцааны мөнгө шилжүүлэх хугацаа дууссанаас 5 цагийн дараа Филиппиний алслагдмал арлаас гадаадын иргэний толгой олдсон байна.

Гэхдээ холбогдох албаныхан энэ нь үнэхээр Жон Ридсделийнх мөн эсэхийг баталгаажуулаагүй байгаа юм. Жон Ридсдел өмнө нь уул уурхайн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм байна.

Мөн Канадын хэвлэлд мэдээлснээр Ридсдел сэтгүүл зүйн салбарт ч хүчин зүтгэж байжээ. Түүнтэй хамт есдүгээр сард барьцаалагдсан гурван хүний дотор Канадын бас нэг иргэн байснаас гадна Норвеги, Филиппиний тус бүр нэг иргэн байсан юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Алан хядагчдад барьцаалагдсан Канадын иргэн амь үрэгджээ  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй