Шууд Chart

ОХУ-ын шүхэрчид умард туйлын ойролцоох бүс нутагт сургуулилт хийлээ

2016-04-26 12:49:45

ОХУ-ын шүхэрчид тус улсын умард хязгаар дахь Барнео цэргийн баазад зохион байгуулагдсан хээрийн сургуулилтад оролцжээ. Тус бааз нь Арктикийн тойрогт багтдаг эрс тэс уур амьсгалтай бүс нутагт оршдог учраас цэргүүдэд тэсвэр хатуужил суулгахад хамгийн тохиромжтой байршилд тооцогддог байна.

Арктик буюу Умард туйлтай ойр бүс нутагт агаар дахь хүчилтөрөгчийн агууламж бусад бүс нутгаас харьцангуй бага байдаг. Иймээс идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа хүнд амархан сульдах, тамирдах үзэгдэл түгээмэл ажиглагддаг байна. Ийм хүнд нөхцөлд зохион байгуулагдсан энэ удаагийн сургуулилтад Оросын агаарын цэргийн шилмэл албан хаагчид хамтран оролцсон байна.

Сургуулилтын үеэр тэд 1500 метрийн өндөрт нисэж байгаа онгоцноос шүхрээр буух, газардсаны дараа эрж хайх, аврах ажиллагаа явуулах даалгавар гүйцэтгэжээ. Сургуулилтыг зохион байгуулах явцад шүхэрчдийг аюулгүй газардах нөхцөлөөр хангахын тулд салхины хүч, хурд, чиглэлийг тогтмол хэмжих үүрэгтэй тусгай баг ажилласан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Сургуулилтад оролцсон бүх албан хаагч аюулгүй газардаж, даалгавраа амжилттай гүйцэтгэсэн болохыг холбогдох албаныхан хэллээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ-ын шүхэрчид умард туйлын ойролцоох бүс нутагт сургуулилт хийлээ  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй