
АНУ-ын агаарын цэргийн хүчний “Ф-22 Раптор” байлдааны нисэх онгоцууд Румын улсад хүрч очсон мэдээ байна. Румын улсын зүүн өмнөд хэсэгт орших Михаи́л Когэлнича́нугийн цэргийн баазад “Ф-22 Раптор” загварын 2 нисэх онгоц өчигдөр газарджээ.
Умард Атлантын гэрээний байгууллага НАТО Зүүн Европын холбоотон орнууддаа ОХУ-ын зүгээс учирч болзошгүй аюул заналын эсрэг дэмжлэг үзүүлэх хүрээнд эдгээр нисэх онгоцыг илгээсэн гэж АНУ мэдэгдсэн байна. Тус улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт загвар бүхий байлдааны нисэх онгоцууд Румынд анх удаа очиж байгаа нь энэ болохыг АНУ-ын Элчин сайдын яам онцолжээ.
Михаи́л Когэлнича́нугийн цэргийн бааз нь Крымын хойг дахь ОХУ-ын цэргийн баазаас 400 хүрэхгүй километр зайд оршдог байна. “Ф-22 Раптор” байлдааны хоёр нисэх онгоцыг түлш цэнэглэгч “КейСи-135” загварын нисэх онгоц дагалдан явсан талаар эх сурвалжууд мөн уламжиллаа. Эдгээр нисэх онгоц Их Британийн баазаас Румынд хүрч очсон бөгөөд өчигдөртөө багтан буцсан мэдээ байна.
АНУ-ын байлдааны нисэх онгоцууд Румын улсад хүрч очлоо | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.