Шууд Chart

Перу Эквадорт 318 тн хүмүүнлэгийн тусламж илгээв

2016-04-26 16:23:06

Газар хөдлөлтийн хохирогчдод зориулсан хүмүүнлэгийн тусламжийн бараа бүтээгдэхүүн ачсан хөлөг онгоц Перу улсаас Эквадорыг зорин замдаа гарчээ. Перугийн эрх баригчид хоёр жилийн өмнө худалдаж авсан тус улсын хамгийн томд тооцогдож байгаа хөлөг онгоцоо тусламжийн бараа хүргэх ажилд дайчилсан байна. Арав хоногийн өмнө Эквадорын эргийн бүс нутагт болсон 7.8 магнитудын газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 655 хүрсэн мэдээтэй байгаа бол гамшгаас амьд мэнд үлдсэн хүмүүс түр орогнох газарт хүнс, ундны ус, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний гачигдалд нэрвэгдээд байна.

Эдгээр хүнд зориулан Перугийн Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийн 318 тонн бараа бүтээгдэхүүн илгээжээ. Үүний өмнө Эквадорт газар хөдлөлт болсноос хойш 48 цагийн дотор Перугийн эрх баригчид 21 тонн хүмүүнлэгийн тусламжийг шуурхай илгээж байсан юм. Перугаас гадна Хятад, Колумб болон бусад улс, мөн олон улсын байгууллагууд газар хөдлөлтийн хохирогчдод зориулан хоол хүнс, савласан цэвэр ус, хувцас, дэвсгэр, майхан болон бусад төрлийн нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тусламж илгээж буй мэдээ байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Перу Эквадорт 318 тн хүмүүнлэгийн тусламж илгээв   
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй