Шууд Chart

Философийн хичээл хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулдаг

2016-04-26 16:27:46

Хүүхдийн сурлагыг сайжруулах бас нэгэн үр дүнтэй аргыг эрдэмтэд судалж, судалгааны тайлангаа нийтэлсэн байна. Энэ судалгаанд Их Британийн 48 дунд сургуулийн 9-10 настай 3000 гаруй хүүхэд хамрагджээ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт зөвхөн шинжлэх ухаан, технологи бус, философийн багц хичээлийг багтааснаар хүүхдийн эргэцүүлэн бодох, асуудал дэвшүүлэх, шинэ санаа сэдэх чадавхийг хөгжүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Үүний дүнд хүүхдүүдийн математик, унших чадварын хичээл дэх сурлага хоёр сар нэмэлт давтлага авсантай дүйцэхүйц хэмжээгээр эрс сайжирчээ. Философийн хичээлд тооцоолох, унших чадварыг сайжруулсан тусгайлсан хичээл ороогүйг харгалзан үзвэл энэ нь асар том дэвшил болохыг эрдэмтэд онцолж байна.

Үүнээс гадна хүүхдийн өөртөө итгэх итгэл, бусдыг хүлээцтэй сонсох чадвар ч философийн хичээлийн тусламжтайгаар дээшилжээ. Философийн хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулж, хүүхдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлж байгааг судалсан анхны орон Англи биш гэдгийг шинжээчид онцолж байна. Сэтгэн бодох чадварыг Философийн хичээлээр дамжуулан олгох сургалтын хөтөлбөрийг 1970-аад онд анх Шинэ Жерсигийн профессор Мэттю Липпмен боловсруулсан байдаг. Түүний боловсруулсан хөтөлбөрийг эдүгээ дэлхийн 60 орчим орны Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Философийн хичээл хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулдаг  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй