Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ОХУ, Узбекистаны Ерөнхийлөгч уулзлаа

2016-04-27 11:29:43
Error loading player: No playable sources found

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистан улсын Ерөнхийлөгч Ислам Каримовыг Кремльд хүлээн авч уулзлаа. Хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудал уулзалтаар хэлэлцсэн гол сэдэв байв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин тус улсын эрчим хүчний салбарын гол компаниуд Узбекистанд амжилттай үйл ажиллагаа явуулж байгааг онцлон тэмдэглээд, Оросын Лукойл газрын тосны компани Узбекистаны компаниудтай хамтран 3.6 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар мөн дурджээ.

Түүний хэлснээр энэ хамтарсан  төсөлд нийтдээ 12 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй юм байна. Үүнээс гадна ОХУ, Узбекистан дулааны болон усан цахилгаан станцын инженерчлэл, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар энэ удаагийн уулзалтын үеэр хөндөн хэлэлцсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ, Узбекистаны Ерөнхийлөгч уулзлаа  
Үзсэн: 1550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй