Шууд Chart

БНСУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байна

2016-04-27 11:34:33

БНСУ-ын эдийн засгийн өсөлт хоёр улирал дараалан удааширч байна. Тус улсын төв банк сая мэдээлснээр Өмнөд Солонгосын эдийн засаг энэ оны эхний улиралд 0.4 хувиар өсчээ. Энэ нь өмнөх улирлын үзүүлэлттэй харьцуулбал 0.3 хувиар буурсан дүн юм. Өмнөд Солонгост “МЕРС” буюу корона вирусын халдвар дэгдэх үеэр тус улсын эдийн засгийн өсөлт мөн түвшинд хүрч удааширч байсан.

Өмнөд Солонгосын Засгийн газар эдийн засгаа сайжруулахын тулд чамгүй хөрөнгө зарцуулсан гэдгийг шинжээчид онцолж байна. Тухайлбал, тус улсын барилгын салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн сард зургаан хувь өссөн  дүнтэй байгаа. Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсны шалтгаан нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд үргэлжлэн агшиж байгаа тус улсын экспортын бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ юм.

Өнгөрсөн улиралд энэ хандлага мөн ажиглагдаж, Өмнөдийн экспорт дахин 1.7 хувиар буурсан бол дотоодын эрэлт ч мөн буурах хандлагатай байгаа юм. Өмнөд Солонгосын төв банк эдийн засгийн өсөлтийн эхний улирлынх нь дүн ийнхүү тааруу гарсныг харгалзан жилийн нийт өсөлтийн урьдчилсан таамгаа гурван хувиас доош буулгажээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНСУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байна  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй