Шууд Chart

Төрийн албан хаагчид долоо хоногийн 5 өдөр амарна

2016-04-27 12:13:10

Усан цахилгаан станцаас эрчим хүчнийхээ дийлэнх хувийг хангадаг Венесуэл улсад мөн Эль Ниногоос үүдэлтэй ган гачиг нүүрлээд байна. Үүнтэй холбогдуулан Венесуэлийн эрх баригчид эрчим хүч хэмнэх шат дараатай алхам нэвтрүүлж байна. Энэ хүрээнд Венесуэлийн хотуудад 40 хоногийн хугацаанд эрчим хүчний хязгаарлалт хийх шинэ журам энэ даваа гарагаас эхлэн үйлчилж эхэллээ.

Венесуэлийн нийслэл Каракас хот, мөн Варгас хотоос бусад бүс нутагт шинэ журам үйлчилж, өдөр бүр 4 цагийн хугацаатай эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа. Мөн өчигдрөөс эхлэн тус улсын эрх баригчид төрийн албан хаагчдын ажлын өдрийг дахин цөөлж, лхагва, пүрэв, баасан гарагийг амралтын өдөр болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр Венесуэлийн төрийн албан хаагчид долоо хоногийн 2-т нь л цагийн хуваарийнхаа дагуу ажиллахаар болж байна гэсэн үг юм. Мөн дэлгүүр, зочид буудал, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч ашиглалтаа бууруулах шаардлага тавьсны зэрэгцээ өдрийн гэрлийг үр ашигтай ашиглахын тулд цагаа 30 минутаар урагшлуулжээ.

Эль Ниньогоос үүдэлтэй ган гачиг Венесуэлийн ус нөөцлөх газрууд дахь усны түвшинг эрс бууруулсан, энэ нь тус улсын эрчим хүчний хэрэглээний 75 хувийг дангаар хангадаг Гури Дам усан цахилгаан станцын ажиллагаанд нөлөөлж, эрчим хүчний хямралд хүргэсэн гэж Венесуэлийн эрх баригчид тайлбарлаж байгаа. Харин олон улсын шинжээчид энэ удаагийн хямрал цаг агаарын гамшигт үзэгдлээс гэхээсээ илүү Венесуэлийн эрх баригчдын алдаатай бодлого зохицуулалтаас шалтгаалсан гэж дүгнэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Төрийн албан хаагчид долоо хоногийн 5 өдөр амарна  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-27 15:17
даварсан гарууд вэ

Бидэнтэй нэгдээрэй