Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

2016-04-27 16:31:13

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 17 цагт 16 хэм, 20 цагт 13 хэм дулаан байна. 

15 цагт Улаанбаатарт:  17 хэм дулаан, харьцангуй чийгшил 21 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:   Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 29-наас тавдугаар сарын 3-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд баруун болон төвийн нутгаар, 5-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 29-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 30-наас 1-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй