Шууд Chart

Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хурал Москвад болж байна

2016-04-28 15:34:18

ОХУ-ын нийслэл Москва хотноо Олон улсын аюулгүй байдлын 5 дахь удаагийн бага хурал өчигдөр эхэлсэн. Хоёр өдөр үргэлжилж буй энэ хуралд 10 улс орны Батлан хамгаалахын сайд нараас гадна олон улсын 10 байгууллага, 80 орны шат шатны төлөөлөл оролцож байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил тутам зохион байгуулдаг тус бага хурлаар энэ удаад терроризмын эсрэг тэмцэх асуудлыг голлон хэлэлцэж байгаа юм.

Алан хядагч байгууллагууд Ази-Номхон далайн бүс нутаг, Төв Азийн орнуудад түшиц газраа байгуулахаар оролдох болсон. Энэ нь олон улсын зүгээс анхаарлаа хандуулах шаардлагатай бас нэг тулгамдсан асуудал гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр мэдэгдлээ.

Терроризмтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь олон улсын терроризмын эсрэг өргөн цар хүрээтэй эвсэл байгуулах явдал гэдгийг Сергей Шойгу мөн онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хурал Москвад болж байна  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй