
Казахстан улсын Атырау хотноо Казахын баатрууд болох Исатай Тайман, Махамбет Өтемис нарын нэрэмжит боксын VIII дахь удаагийн насанд хүрэгчдийн олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн боллоо.
Үүнд 49 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлж өрсөлдсөн спортын мастер Т.Жолдасбек хүрэл медаль хүртсэн бол Киргизстан Улсын Бишкек хотноо явагдсан өсвөр үеийн олон улсын боксын тэмцээнд А.Абдулмажид 60 кг-д хүч үзэж мөнгөн медаль хүртэв. Тэмцээнд ОХУ, Казахстан, БНХАУ, Узбекистан, Тажикистан, Киргизстан, Пакистан зэрэг орны ширэн бээлийтэн өрсөлдсөн юм.
Т.Жолдасбек хүрэл, А.Абдулмажид мөнгөн медаль хүртэв | ||
Үзсэн: 3818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.