
Хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн ачааны машины цуваа Сирийн хилээр нэвтэрсэн мэдээ ирж байна. Хүнсний бүтээгдэхүүн, эм тариа тээвэрлэсэн эдгээр тусламжийн цуваа Сирийн Засгийн газрын болон сөрөг хүчний босогчдын бүслэлтэд орсон хот тосгодыг зорьж яваа юм. Улаан загалмайн олон улсын хороо, НҮБ, Сири дэх арабын улаан хавирган сар байгууллагын хамтарсан санхүүжилтээр энэхүү тусламжийн цувааг илгээж байгаа юм.
Энэ хүрээнд Сирийн Засгийн газрын бүслэлтэд байгаа Мадая, Забадани зэрэг уулархаг бүс нутгуудад тусламжийн бараа аль хэдийнэ хүрч эхэлсэн байна. Мөн босогчдын бүслэлтэд орсон Фуа, Кфраяа гэх хоёр тосгонд 20 ачааны машин хүрч очжээ. Эдгээр ачааны машинд тээвэрлэж яваа хүмүүнлэгийн тусламжийн бараа бүтээгдэхүүний дотор хүнсний бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, эм тариа, шумуулны тор, таяг зэрэг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн багтсан байна.
НҮБ-ын мэдээлснээр Сирийн бүс нутгуудад хүрч очсон хүмүүнлэгийн тусламжийн бараа бүтээгдэхүүн 61 мянган хүний хэрэгцээнд хангалттай хүрэлцэх аж.
Сирийн бүслэлтэд орсон бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж хүргэж байна | ||
Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.