Шууд Chart

"Их-7"-гийн бүлгийн орнуудын эрчим хүчний сайд нарын уулзалт үргэлжилж байна

2016-05-02 16:38:24

“Их-7”-гийн эрчим хүчний салбарын сайд нарын уулзалт үргэлжилж байна. Энэ сарын сүүлээр зохион байгуулагдах “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахын тулд энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байгаа. Японы баруун өмнөд хэсэгт орших Китакюүшюү хотод болж байгаа эрчим хүчний сайд нарын энэ уулзалтыг Японы эдийн засаг, худалдаа, эрчим хүчний сайд Мотоо Хаяаши даргалж байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсаар байгаа нөхцөлд эрчим хүчний аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг энэ уулзалтаар хэлэлцэж байна. Өчигдрийн уулзалтаар газрын тос, байгалийн хийн үнийн уналтаас үүдэн эрчим хүчний шинэ эх үүсвэр нээх төслүүдэд хангалттай хөрөнгө оруулалт татахад хүндрэл үүсч магадгүй байгаа асуудлыг хөндсөн.

Цаашид газрын тосны эрэлт нэмэгдэхэд бэлтгэлтэй байхын тулд эрчим хүчний шинэ эх үүсвэрт үргэлжлүүлэн хөрөнгө оруулах нь зүйтэй гэдэг дээр “Их 7”-гийн бүлгийн орнуудын эрчим хүчний сайд нар санал нэгджээ. Өнөөдөр талууд байгалийн шингэрүүлсэн хийн олон улсын худалдаанд эдүгээ ашиглагдаж байгаа туршлагын талаар хэлэлцэх юм. Өнөөдрийн уулзалтын төгсгөлд эрчим хүчний сайд нар хамтарсан мэдэгдэл гаргана гэж "Эн-Эйч-Кей" уламжилж байна.

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Их-7"-гийн бүлгийн орнуудын эрчим хүчний сайд нарын уулзалт үргэлжилж байна  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй