
Сирид гал зогсоох түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эргэн сэргээхийн тулд Обамагийн засаг захиргаа ОХУ-аас дахин тусламж хүслээ. Энэ хэлэлцээрийг амжилттай үргэлжлүүлж чадах эсэхээс олон мянган энгийн номхон иргэдийн амь нас, мөн "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцлийн хувь заяа шалтгаална гэдгийг олон улсын шинжээчид онцолж байна.
Иймээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирид эргэн газар авч байгаа хурцадмал байдлыг намжаах асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос дэмжлэг хүсчээ. Өнөөдөр Жон Керри Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура болон Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейртэй уулзсаныхаа дараа нутаг буцна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Женев хотноо хүрэлцэн очиж, Керритэй уулзах төлөвлөгөөгүй байгаа юм. Гэхдээ Сирид гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх яриа хэлэлцээнд Алеппо хот руу хийж байгаа давшилтыг зогсоох, хязгаарлах асуудлыг хөндөх болсон гэдгээ ОХУ өчигдөр мэдэгдсэн байна.
Сирид гал зогсоох хэлэлцээрийг сэргээхийн тулд ОХУ-аас тусламж хүсэв | ||
Үзсэн: 2014 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.