
Японы сансар судлалын агентлаг сансарт илгээсэн “АСТРО-Эйч” хиймэл дагуулынхаа ажиллагааг сэргээх, эсвэл дэлхийд буцаан авчрах бүх оролдлогоо зогсоохоор шийдвэрлэсэн байна. Та бүхэн санаж байгаа бол “Хитоми” гэх нэртэй энэхүү хиймэл дагуулаас холбоо тасарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тухайн үед “Хитоми” хиймэл дагуулаас гурван удаа дохио ирсэн учраас ЖАКСА-гийн эрдэмтэд хиймэл дагуулын ажиллагааг сэргээх боломжтой гэх горьдлого өвөртөлж байсан юм. Тэгвэл удаан хийсэн ажиглалтын дүнд дээрх дохио нь хиймэл дагуулаас ирээгүй гэх дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна. 273 сая америк доллараар босгосон “Хитоми” хиймэл дагуул ийнхүү хар нүхнээс ялгарч байгаа рентген туяаг судлах даалгавраа гүйцэтгэж чадалгүй эвдэрсэн нь тодорхой боллоо.
Мөн хиймэл дагуулын нарны цахилгаан үүсгүүрийн хоёр хавтан сууринаасаа салсан байж болзошгүй байна. “Хитоми” хиймэл дагуулыг Японы ЖАКСА, АНУ-ын НАСА болон энэ салбарын бусад байгууллага хамтран бүтээсэн юм. Эрдэмтэд энэ хиймэл дагуулыг ашиглан одон орны олон нууц, тэдний дотор хар нүхний хувьсал өөрчлөлтийн талаар шинэ мэдээлэл цуглуулахаар зорьж байжээ.
“Хитоми”-той төстэй хиймэл дагуулыг одоогоос 12 жилийн дараа буюу 2028 онд Европын сансар судлалын агентлаг сансарт хөөргөхөөр төлөвлөж буй юм байна.
“Хитоми” хиймэл дагуулын ажиллагааг сэргээх боломжгүй болжээ | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.