
Сүүлийн 50 жилд анх удаа АНУ-ын аяллын хөлөг онгоц Кубын нийслэл Хавана хотод хүрч очлоо. Зуу зуун жуулчид, мөн эх орноо олон жилийн өмнө орхисон цөөн тооны куба цагаачдыг Хавана хотын иргэд АНУ-ын далбааг намируулан, халуун дулаанаар угтаж авсан байна. Куба, АНУ дипломат харилцаа эргэн тогтоогоод жил гаруйн хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд 2 орон хүрээлэн буй орчин, шуудан холбоо, шууд нислэгийн асуудлаар хамтарсан хэлэлцээр байгуулж, хоёр орны хооронд тасраад байсан хэд хэдэн үйлчилгээг эргэн сэргээгээд байгаа юм. Энэ хүрээнд АНУ-ын Майами хотоос Кубын нийлслэлд хүрч очсон Карнивал корпусын Адонис нэртэй жижиг хөлөг онгоц 700 орчим зорчигч тээвэрлэж явсан юм байна.
Шинжээчдийн тооцоогоор хөлөг онгоцоор жуулчид тээвэрлэгч компаниуд Куба руу зорчих зөвшөөрөл авч чадсан тохиолдолд 2016-2017 онд 300 сая америк долларын ашигтай ажиллах боломж байна. Кубын засгийн газар ч мөн эдгээр аяллаас 88 сая долларын ашиг орлого олох боломж нээгдэж байгаа юм.
АНУ-ын аяллын хөлөг онгоц Кубын нийслэлд хүрч очлоо | ||
Үзсэн: 1403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.