Шууд Chart

Халдлагад өртсөн нисэх буудлын хүлээлгийн танхимыг нээлээ

2016-05-03 12:01:58

Гуравдугаар сарын 22-нд террорист халдлагад өртсөн Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудал үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээж байна. Энэ хүрээнд нисэх буудлын хүлээлгийн танхимыг нээжээ. Нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд "Завентем" нисэх буудалд харуул хамгаалалтыг өндөржүүлж, зорчигчдын тээшинд хийх шалгалтыг нэмэгдүүлээд байгаа.

Үүнтэй холбоотойгоор "Завентем" нисэх буудлын хүлээлгийн танхимын үүдэнд хоёр цаг гаруй хүлээхүйц урт дараалал үүсчээ. Тус нисэх буудлаар үйлчлүүлэх зорчигчдыг нислэгийн цагаас наад зах нь гурван цагийн өмнө нисэх буудал дээр очсон байхыг холбогдох албаныхан зөвлөж байна.

Одоогоор "Завентем" нисэх буудлын бүртгэлийн 100 гаруй цэгээр зорчигчид үйлчлүүлэх боломжтой байгаа юм. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын нэмэлт шалгалтуудаас үүдэн зорчигчдын дунд урт дараалал, уур бухимдал үүсч байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Зарим зорчигч нислэгээсээ хоцорсон тохиолдол ч гарсан байна. Гэхдээ "Завентем" нисэх буудал ирэх өдрүүдэд үйлчилгээнийхээ хурдыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байна. Тус нисэх буудал ирэх сарын дунд үеэс эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Халдлагад өртсөн нисэх буудлын хүлээлгийн танхимыг нээлээ   
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй