Шууд Chart

Генийн эмчилгээгээр сохролтоос сэргийлнэ

2016-05-03 12:13:12

Сохорч болзошгүй байсан өвчтөнүүдийн хараа генийн эмчилгээний тусламжтай сайжирч, анагаах ухааны салбарт бас нэгэн дэвшил авчирсан талаар мэдээ ирж байна. Их Британийн эрдэмтдийн хийсэн клиник судалгааны дүнд генийн эмчилгээгээр сайжирсан хараа эргэн муудахгүй тогтох боломжтой гэж дүгнэжээ.

Ингэснээр удамшлын шалтгаанаар сохорч болзошгүй өвчтөнүүдийн харааг генийн эмчилгээний тусламжтай сэргээх боломж нээгдлээ гэж шинжээчид онцолж байна. Ирэх жилээс янз бүрийн генийн эмгэгээс үүдэлтэй сохролтыг генийн эмчилгээний тусламжтай эмчлэх туршилтаа эрдэмтэд эхлүүлэхээр төлөвлөж байна. Сохролтын эсрэг генийн эмчилгээ гэдгийг мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарлаж байгаа юм.

Генийн эмгэгээс үүдэн сохрох гэж байгаа хүнд тухайн генийн ажиллагаатай хувилбарыг нүдний угт тарьснаар энэ гень эсийн нөхөн төлжилт явагдахад туслалцаа үзүүлдэг байна. Дээрх аргаар хараа сэргээх эмчилгээг Их Британийн 14, АНУ, Канад, Герман зэрэг бусад орны 18 өвчтөн дээр өнгөрсөн 4 жил 6 сарын хугацаанд туршжээ.

Туршилтын үр дүнд Оксфордын их сургуулийн судалгааны баг ХОРОИ-ДЕРЕМИЯ гэх ховор эмгэгийг эмчлэх боломжтой болсон байна. Энэ эмгэгтэй хүн алдаатай гень өвлөн авснаасаа үүдэн нүдний торлог бүрхэвчийнх нь эсүүд аажмаар үхэж, сохордог юм.

Харин генийн эмчилгээгээр ийм эмгэгтэй хүмүүсийг сохрохоос сэргийлээд зогсохгүй үхэж байгаа зарим эсийг нь нөхөн төлжүүлж, хараа сайжирч байгааг тогтоосон байна.

 
 
Нийтэлсэн: Э.Энхрэл

Генийн эмчилгээгээр сохролтоос сэргийлнэ  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй