
Өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Женев хотноо Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура болон Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейртэй уулзсан байна.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдэд ярихдаа Сирид гал зогсоох хэлэлцээрийн дор тогтоод байсан намжмал байдал бүрэн үгүй болж, нөхцөл байдал хяналтаас гарч байгааг анхаарууллаа. Иймээс илүү өргөн хүрээтэй гал зогсоох хэлэлцээр гарган, талуудаар мөрдүүлэх шаардлагатай гэж тэрээр үзэж байна. Женевээс нутаг буцахынхаа өмнө Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай утсаар ярьсан байна.
Талууд хамтран Сирийн сөргөлдөгч талуудад гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөх уриалга гаргажээ. Өнөөдөр НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура ОХУ-ыг зорьж, Сирийн хямралын асуудлаар дэмжлэг хүсэх төлөвлөгөөтэй байна.
Сирид хурцадмал байдал газар авч байна | ||
Үзсэн: 2685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.