Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2016-05-04 14:59:04

Цаг агаарын  аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга, шөнөдөө Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч  шороон шуурга шуурна.  


2016 оны 5-р сарын 04-ний 16-21 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт 1 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийгшил 51 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2016 оны тавдугаар сарын 4-ний 21 цагаас тавдугаар сарын 5-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө хүйтэрч Хөвсгөл, Хангайн уулархаг нутаар 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи зүүн хойноос секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, зүүн хэсгээр 1-6 хэм, өдөртөө эрс сэрүүсч бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орж салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед  секундэд18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар эрс сэрүүсч 1-6 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүлэрхэг хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө хүйтэрч 4-6 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 6-наас тавдугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 8-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 6-нд Алтайн уулсаар, 7,8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй