Шууд Chart

Ц.Мөнхбаатар Ираны тамирчныг илт давуу байдлаар буулган авчээ

2016-05-04 15:51:27

Казахстан улсын  Павлодор хотод Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр 52 кг-ын жинд Ц.Мөнхбаатар Ираны тамирчин Али Хабибинезхадтай таарч, техникийн илт давуу байдлаар ялав.

Ц.Мөнхбаатарын тухай Азийн боксын холбооны албан ёсны хуудсанд "Монгол Улсын Залуучуудын улсын аварга Цагаанбаатарын Мөнхбаатар долоо хоногт 25 цагийн бэлтгэл хийдэг. 16 настай авьяаслаг боксчин Ираны Али Хабибинезхадын эсрэг маш өвөрмөц хэв маяг бүхий тоглолт үзүүллээ" гэж бичжээ.

Харин 60 кг-д Д.Эрхэмбаяр Туркменистаны Бердибаевд, 64 кг-д Б.Сүххуяг Киргизстаны Иличбек Уулуд тус тус ялагдсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Мөнхбаатар Ираны тамирчныг илт давуу байдлаар буулган авчээ  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй